|
|
||
1-ний үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин Хонгконгийн онцгой бүсийн засаг дарга Линь Жэн Юй Э-гийн хамт Хонгконг Жухай Макаогийн гүүрийн Хонгконгийн хэсгийн байгуулалтын байдал түүнчлэн Хонгконгийн олон улсын онгоцны буудлын 3-р гүйлтийн замын байдалтай танилцав.
Ши Жиньпин Хонгконг Жухай Макаогийн гүүрийн байгуулалтын байдлыг газар дээрээс нь танилцаж, барилга байгууламжийн төлөвлөгөө, ажлын ахиц болон чанарын баталгаа аюулгүй байдлын талаарх танилцуулгыг сонсоод бүх ажилтан ажилчинд баярлаж буйгаа илэрхийлэв. Тэрээр, уг гүүрийг байгуулж буй нь Хятадын төв засгийн газраас Хонконг, Макао, Жужян мөрний гурвалжин хойгийн нэн сайн хөгжлийг дэмжиж буй чухал арга барил юм. "Нэг улс хоёр систем"-ийн хүрээнд 3 бүс нягт хамтран ажилласан чухал үр дүн юм. Ирээдүйн байгуулалтын ажлыг идэвхтэй дэмжиж, гүүрийн машин нэвтрэхийг баталгаажуулахыг хүмүүст хүссэн байна.
Дараа нь тэрээр Хонгконгийн олон улсын онгоцны буудалд хүрч, 3-р гүйлтийн замын бүтээн байгуулалтын байдалтай танилцаж, ирээдүйн ашиглалтын үр ашгийн талаар ойлгов. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |