• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Бэй Шан Тун"-г 3-наас туршин ажиллуулна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-07-02 15:56:49

Хятадын ардын банк, Хонгконгийн банк санхүүгийн удирдлагын газар 2-нд хамтарсан албан мэдээ гаргаж, Хонгконг болон Хятадын эх газрын үнэт цаасны зах зээлийн хөгжлийг ахиулахын тулд Хонгконг болон эх газрын үнэ цаасны зах зээлийг харилцан нэвтрүүлж ашиглалтад оруулахаар болов. Үүний доторх "Бэй Шан Тун"-г 3-нд туршин ажиллуулна.

"Бэй Шан Тун" гэдэг нь Хонгконг болон бусад улс орон бүс нутгийн хилийн чанадах хөрөнгө оруулагчид Хонгконг болон эх газрын дэд бүтцийн байгууламж хоорондын солилцоо, итгэмжлэгдэн төлөөлөн удирдуулах, төлбөр тооцоо хийх талаар харилцан нэвтрэлцэх механизмын тохируулалтаар дамжин эх газрын банкнуудын хоорондох бондын зах зээлд хөрөнгө оруулахыг хэлнэ.

Хамтарсан албан мэдээнд дурдахдаа, өдгөө "Бэй Шан Тун"-ы хууль зүй, ажлын журам, хэрэгжүүлэх төсөл болон хяналтын тохируулалтын талаар тодорхой болсон бөгөөд техникийн систем хангалтай байна. Маркетингийн ажиллагаа болон зах зээлд нийлүүлэх бэлтгэл ажиллагааг нааштай өрнүүлж байна гэв. \Урьхан\  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе