|
|
||
Синьхуа агентлагийн мэдээ, 7-р сарын 3-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Америкийн ерөнхийлөгч Трампын хүсэлтээр түүнтэй утсаар ярив. Хоёр тал Хятад, Америкийн харилцаа, Их хорийн удирдагчдын Хамбургийн дээд уулзалтын тухай санал солилцсон байна.
Ши Жиньпин: Миний бие ноён ерөнхийлөгчтэй Mar-a-Lago эдлэнд уулзсаны дараа Хятад, Америкийн харилцаанд чухал амжилт гарсан. Үүний зэрэгцээ хоёр орны харилцаанд зарим эерэг хүчин зүйл нөлөөлж, Хятадын тал Америкийн талд байр сууриа илэрхийлсэн. АНУ-ын засгийн газар нэг Хятадын бодлого хэрэгжүүлнэ гэдгээ дахин нотолсон явдлыг бид маш их хүндэтгэж байна. Америкийн тал нэг Хятадын зарчим, Хятад, Америкийн хамтарсан гурван албан мэдээний дагуу Тайвантай холбоотой асуудлыг үнэн бодитоор, зүй зохистой зохицуулахыг хүсэж байна гэжээ.
Ши Жиньпин: Хятад, Америк хоёр тал бидний Mar-a-Lago эдлэнд тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу Хятад, Америкийн харилцааны чухал талыг барьж, харилцан хүндэтгэх, харилцан ашигтай байх зарчмыг баримтлан, хамтран ажиллахыг чухалчилж, санал зөрөлдөөнд хяналт тавьж, Хятад, Америкийн харилцааг үнэн бодитоор ахиулах хэрэгтэй гэжээ.
Трамп: Америк, Хятадын харилцааны хэтийн төлөв өргөн уудам байна. Манай хоёр орон өргөн дэлгэр хамтын ашиг сонирхолтой, хамтран ажиллах нь аль алиндаа ашигтай. Америкийн засгийн газар нэг Хятадын бодлогыг үргэлжлэн баримтална, энэ байр суурь хувирахгүй гэдгийг би дахин нотолж байна гэжээ.
Трамп: Удалгүй Германы Хамбургт болох Их хорийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх асуудал өргөн дэлгэр, маш чухал юм. Миний бие Ши Жиньпин дарга болон бусад орны удирдагчтай хамт сонирхож буй том, чухал асуудлыг гүнзгий авч хэлэлцэхийг хүсэж байна гэжээ. \Сайн-Өлзий\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |