• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хятад Европын хүний эрхийн семинар-2017" арга хэмжээ болов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-07-03 15:06:35

Хятадын хүний эрх судлалын нийгэмлэг, Амстердамын VU их сургууль, Хятадын Баруун өмнөдийн улс төр, хууль зүйн их сургуулийн хүний эрхийн судалгааны хүрээлэн, Нидерландын соёл дамнасан хүний эрхийн судалгааны төв хамтран зохион байгуулж буй "Хятад, Европын хүний эрхийн семинар-2017" арга хэмжээ 7-р сарын 2-нд Нидерландын Амстердам хотод боллоо. Хятад, Европын хүний эрхийн салбарт ажиллаж буй 50 гаруй эрдэмтэн судлаач хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг баталгаажуулах асуудлаар ярилцсан байна.

ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын яамны орлогч сайд, Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны орлогч дарга Цүй Юй-Ин нээлтийн ёслолд оролцож хэлсэн үгэндээ: Хятадын Коммунист Нам, Хятадын засгийн газар хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах ажлыг чухалчилж, улс орныхоо байдалд нийцсэн хөгжлийн замаар тууштай замнаж, ард түмний эрхийг тэргүүн байранд тавьж, хүний эрхийг тасралтгүй ахиулан хамгаалах болно. Амьдрах, хөгжих эрхээр гол болгосон хүний үндсэн эрхийг баримтлан, хүний эрхийн иж бүрэн, багтаамжтай, тогтвортой хөгжлийг баримтална. Дэлхийн хүний эрхийн үйл хэрэгт идэвхтэй оролцон, олон улсын хамтын нийгэмлэгт хүний эрхийн тухай Хятадын тал санал санаачилга гаргана. Олон улсын хүний эрхийн хөгжлийг урагшлуулан, НҮБ-ын хүний хөгжлийн зорилтыг биелүүлэх ажилд чухал үүрэг гүйцэтгэж ажиллах болно гэжээ. /Н.Пүрэвжав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе