• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийн топ 10 ухаалаг гар утасны 6 нь Хятадын брэнд байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-07-03 15:31:43

Дэлхийн зах зээлийн эрх бүхий судалгааны байгууллага IDC-гийн нийтэлсэн 2017 оны эхний улиралд Хятадын ухаалаг гар утасны зах зээлийн жагсаалтаас үзвэл, Хятадын HUAWEI,OPPO, VIVO гар утасны зах зээлд тус тус 20, 18.2, 14.1 хувийг эзэлж, 4-т орж, 9.2 хувийг зэлж буй iPhone гар утасны хэмжээг давсан байна. 2012 оны тоо бүртгэлээс үзвэл ухаалаг гар утасны зах зээлд 1-т Самсунг, 3-т iPhone утас орж, Хятадын гар утасны брэндүүд хойгуур жагсаж байсан юм.

Энэ хугацаанд дэлхийн ухаалаг гар утасны борлуулалтын топ 5-д HUAWEI,OPPO, VIVO гар утасны брэнд Самсунг, iPhone гар утасны дараа орж, эхний 5-т орсон байна. Эхний улиралд дэлхийн ухаалаг гар утасны зах зээлд борлуулалтын топ 10 компанийн 6 нь Хятадын брэнд байна. Харин 5 жилийн өмнө эхний 5-д Хятадын нэг ч брэнд орж байгаагүй юм.

5 жилийн дотор, Хятадын гар утас дотоодын хэрэглэгчдийн итгэлийг олж, дэлхийн тавцанд гарч, олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдөөд байна. /Н.Пүрэвжав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе