|
|
||
Саяхан ОХУ-аас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Андрей Денисов, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний ОХУ-д хийх төрийн айлчлалын тухай манай радиод ярилцлага өгсөн байна. Орос, Хятадын харилцааны өнөөгийн хөгжлийг Денисов өндрөөр үнэлж: "Нэг бүс нэг зам" санаачилга, Евро-Азийн эдийн засгийн холбоог уялдуулах хамтын ажиллагаа нь алс хэтийн ач холбогдолтой юм хэмээн онцолжээ.
Элчин сайд Денисов хэлэхдээ: Энэ айлчлалыг Оросын тал 2017 оны Орос, Хятадын хоёр талын харилцаан дахь томоохон үйл хэрэг хэмээн үзэж байна. Ши Жиньпин даргад Оросын тал дээд хэмжээний хүндэтгэл үзүүлэх болно. Айлчлалын хугацаанд Ши Жиньпин дарга ерөнхийлөгч В. Путинтай уулзалт хийж, гарын үсэг зурах ёслолд оролцон Орос, Хятадын улс төрийн чухал чухал бичиг баримт, мөн аж ахуйн нэгж хоорондын, хэвлэл мэдээллийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолд оролцох болно гэжээ.
Оросын эдийн засаг, Хятад, Оросын худалдааг хоёр орны хэвлэл мэдээлэл анхаарсаар ирсэн юм. Саяхан ерөнхийлөгч Путин, Оросын эдийн засаг хүндрэлээс үндсэндээ гарч, өсөж эхэлсэн гэж мэдэгдсэн. Энэ тухай Денисов хэлэхдээ: Оросын эдийн засгийн сэргэлт Орос, Хятадын хоёр талын худалдаанд илэрч байна. Энэ оны эхний хагас жилд хоёр талын худалдааны хэмжээ 30 хувиар нэмэгдсэн гэжээ. Хоёр тал худалдааны өсөлтийн шинэ цэгийг олж, харилцан ашигтай хамт ашиг олох хэрэгтэй гэжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |