|
|
||
Катарын мэдээлэх агентлагийн 2-нд мэдээлснээр, 7-р сарын 1-нд Италийн нийслэл Ромд айлчилж байгаа Катарын Гадаад хэргийн сайд Мухаммед бен Абдель Рахман Аль Тани хэлэхдээ, Катар Саудын Араб зэрэг дипломат харилцаагаа тасалсан орнуудын тавьсан шаардлагуудыг хүлээж авах боломжгүй гэжээ.
Мухаммед 1-ний өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, эдгээр орнуудын тавьсан шаардлага олон улсын хуулиас няцсан байна, тэр нь терроризмын эсрэг бус харин Катарын бүрэн эрхийг хохироох гэсэн зорилготой. Катар эдгээр шаардлагыг хүлээж авах боломжгүй юм. Гэвч зохистой зарчим, нөхцөлтэйгээр яриа хэлцэл хийхэд Катар бэлэн байна гэжээ.
Саудын Араб цэргийн үйл ажиллагаа авч болшгүй гэсэн ярианы талаар Мухаммед хэлэхдээ, энэхүү үйл ажиллагааг хүлээн авч чадахгүй, Катар үүнээс айхгүй. Бид ямарваа талын бидний хилийг түрэмгийлэхийг хүлээн зөвшөөрөхгүй, бидний холбоотон орон ч уг бүс нутагт хурцадмал байдал шат өгсөхийг хүлээн зөвшөөрөхгүй юм гэжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |