Америкад маш дургүйцэж буйгаа илэрхийлэв
Синьхуа Агентлаг (GMT+08:00) 2017-07-03 09:41:28
Хятадын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Лу Кан 2-нд, Америкийн "Стесим" пуужинт мина тээгч онгоц Хятадын Ши Ша арлуудын тэнгисийн хилд орсонтой холбогдуулан сурвалжлагчийн асуултад хариулахдаа, Америк цэргийн хөлөг онгоц дахин илгээж Хятадын тэнгисийн хилд аймшиггүй орж буй нь улс төр болон цэргийн ноцтой халдлага юм. Хятад улс Америкийн энэхүү үйлдэлд маш их дургүйцэж хатуу эсэргүүцэл илэрхийлж байна гэв.
Лу Кан, өдгөө Хятад улс болон АСЕАН-ы орнуудын хамтын хүчин чармайлтаар Хятадын өмнөд тэнгисийн байдал улмаар намжиж буй бөгөөд идэвхтэй хөгжих хандлагатай болж байна. Америк тус бүсэд өдөөн халдлага хийж буй нь бүс нутгийн орнууд тогтвортой байдлыг хүсэж, хамтын ажиллагааг ахиулан, хөгжлийг эрэлхийлэх хамтын хүсэл эрмэлзлээс зөрчиж байна. Хятадын бүрэн эрхэд халдаж, Хятадын аюулгүй байдлыг заналхийлж буй иймэрхүү үйлдлийг даруй зогсоохыг Хятад улс Америкаас төв чангаар шаардаж байна. Хятад улс шаардлага бүхий арга хэмжээ хэрэгжүүлж, улс орныхоо бүрэн эрх, аюулгүй байдлыг баталгаажуулна гэв. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл