Дэд бүтцийн бүтээн байгуулалтад түлхүү хөрөнгө оруулна
Синьхуа Агентлаг (GMT+08:00) 2017-07-03 10:49:20
2-нд Шанхай хотын төв байранд БРИКС-ийн орнуудын хөгжлийн банк ирэх 5 жилийн нэгдсэн стратеги гаргаж, ажлын гол талаа тогтвортой хөгжилд хандуулж, гуравны хоёр хувийн зээлийн төслүүдийг тогтвортой хөгжлийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад зарцуулахаар шийджээ.
Энэ стратегийн дагуу, БРИКС-ийн орнуудын хөгжлийн банкны ажлын гол талыг цэвэр эрчим хүч, усжуулалт, цэвэр усны эх сурвалж зэрэг тогтвортой хөгжлийн салбарт тавина. Тогтвортой хөгжлийн дэд бүтцийн бүтээн байгуулалт нь БРИКС-ын орнууд болон шинээр хөгжиж буй бусад эдийн засагт маш чухал юм. Дэд бүтцийн бүтээн байгуулалтаар дамжуулж, эдийн засгийн өсөлтийг ахиулж, ажлын байраар ханган, хүртээмжтэй өсөлт нь эдийн засгийн тэнцвэртэй чанарыг дээшлүүлэх юм. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл