• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Үндэстэний зурагт сэтгүүл"-ийн судлан ярилцах хурал болов

CRI       (GMT+08:00) 2017-07-03 15:35:58

ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэхийн тулд "Үндэстэний зурагт сэтгүүл"-ийн ажил төрлийг судлан ярилцаж, мэдээ мэдээлэл, фото зураг авах, үндэстний цөөнхийн ажил зэрэг туршлагаа солилцож, үндэстний цөөнхийн бүстэй харилцаагаа эрчимжүүлж, мэдээлийн хэрэгсэл хийгээд хүлээн авагч, зохиогч, найруулагч хоорондын хамтын ажиллагааны харилцааг ахиулахын тулд, Үндэстэний зурагт сэтгүүл, Жарууд хошууны үндэстэн, шашны ажил хариуцсан комиссоос зохион байгуулсан 2017 оны "Үндэстэний зурагт сэтгүүл"-ийн судлан ярилцах хурал буюу "Төвийн мэдээллийн хэрэгслүүд Жарууд нутгаар аялан сурвалжлах" үйл ажиллагааны нээлтийн ёслол 7-р сарын 3-нд Жарууд хошууны төв Лүбэйд болов.

Төвийн Ардын Радио Хороо, ХОУР, Рэньминь сайт, Төв Телевизийн монгол хэлний сайт, Синьхуа сайт, "Хятадын үндэстнүүд" сэтгүүл, Үндэстэний зурагт сэтгүүл зэрэг төвийн мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид, Түнляо хотын холбогдох удирдлага, Жарууд хошууны удирдлага, Үндэстэний зурагт сэтгүүлийн хорооны сурвалжлагчид болон Гүйжөү, Ганьсү, Ляонин, Хармөрөн, Өвөр Монгол, Бээжин зэрэг газрын үндэстэний цөөнхийн ажил хариуцсан хүмүүс зэрэг 60 гаруй хүн тус үйл ажиллагаанд оролцов.

Энэ удаад сэтгүүлчид, хуралд оролцогсод Жарууд нутгаар аялан, тэндхийн нүүдлийн мал аж ахуйн өвөрмөц байдалтай танилцаж, монгол сургууль, хуурын үлгэрийн музей, бэнсэн үлгэрийн танхим, Жаруудын бар зургийн суурин зэргээр тойрон танилцаж, Жарууд нутгийн хатгамал урлал бүтээдэг хүмүүстэй уулзан, нутгийн өвөрмөц гар урлалын талаар сурвалжлан мэдээлэх болно.

Одоо та бүхэн "Үндэстэний зурагт сэтгүүл"-ийн монгол хэвлэлийн газрын дарга Баяр гуайн ярианд анхаарлаа хандуулна уу.

/Гантөмөр мэдээлэв /

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе