• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Дмитрий Медведевтэй уулзав

CRI       (GMT+08:00) 2017-07-04 21:02:06

4-нд Москвад Хятад улсын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведевтэй уулзав.

Ши Жиньпин: Өдгөө Оросын эдийн засгийн хөгжил үргэлжлэн сайжирч, нийгэм тогтвортой байна. Дэлхийн эдийн засгийн сэргэлт сул, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт тааруу байгаа нөхцөлд Хятад, Орос хоёр орны худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт зэрэг салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа өргөжиж, баялаг үр дүнд хүрч байна. Хятад улсын ОХУ-тай хамтран ажиллах зориг шийдвэр гуйвшгүй бөгөөд Оросын талтай хамт, олон улсын өрсөлдөөн сорилтыг даван туулахад итгэл дүүрэн байна. Хятад, Орос хоёр орон харилцан дэмжих, харилцан нээлттэй хөгжих, хамтын ажиллагаагаа өргөтгөхийг баримталж, хоёр орон хамтдаа хөгжин мандах таатай нөхцөл бүрдүүлэн, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд хөдөлгөгч хүч нэмэрлэх ёстой гэжээ.

Тэрээр: ОХУ бол "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг урагшлуулах чухал түнш юм. Хятад, Оросын ажил хэрэгч хамтын ажиллагаанд асар их боломж, ирээдүй байна хэмээн онцлов.

Дмитрий Медведев: Орос, Хятадын харилцлаа түүхийн хамгийн сайн цаг үедээ байна. Хоёр орны иж бүрэн стратегийн хамтарч ажиллах түншийн хамтын ажиллагаа хоёр орны ард түмний ашиг сонирхолд нийцэх төдийгүй дэлхийн энх тайван, хөгжилд тустай юм. Оросын тал Хятадын талтай дээд зиндааны нягт харилцаа холбоогоо хэвээр хадгалж, худалдаа, хөрөнгө оруулалт, банк санхүү, эрчим хүч, хөдөө аж ахуй, нисэх онгоцны үйлдвэрлэл, дэд бүтэц, Арктикийн аялалын зам зэрэг салбарын хамтын ажиллагаагаа өргөтгөж, хамтын ажиллагааны чухал төслүүдийг сайтар хэрэгжүүлэхэд бэлэн байна. Оросын тал хоёр орны орон нутаг хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн харилцааг эрчимжүүлэхийн төлөө хүчин зүтгэх болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе