• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын мэргэжилтнийг барьцаалсан сэжигтнийг батлан даалтад гаргахгүй

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-07-04 10:30:06
3-нд Америкийн Иллинойс муж улсын төвийн холбооны шүүх, Хятадын мэргэжилтэн Жан Ин-Инийг барьцаалсан хэргийн сэжигтэн Бренц Кристенсенийг батлан даалтад гаргахгүй, дараачийн шүүх хурал болтол үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргалаа.

Энэ шийдвэрийг мөн өдөр холбооны шүүгч Ерик Ланг сэжигтэн Кристенсенээс байцаалт авах үедээ гаргасан юм. Мөн өдрийн байцаалт 9 минут үргэлжсэн бөгөөд сэжигтэн Кристенсен нэг ч үг дуугараагүй гэнэ.

6-р сарын 30-нд Америкийн Холбооны мөрдөх товчоо Кристенсен хэмээх цагаан арьст эрийг баривчилж, түүнийг Хятадын мэргэжилтэн Жан Ининийг барьцаалсан хэргийн сэжигтнээр татсан юм. Сэжигтнээс авсан байцаалт, холбогдох гэрч баримтыг үндэслэн Жан Ин-Инийг хорлогдсон хэмээн үзэж байна гэж Холбооны мөрдөх товчоо мэдэгджээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе