|
|
||
Ваньган, Ёсуке Цурано нар хоёр орны шинжлэх ухаан технологийн шинийг зохион бүтээх бодлогын талаар санал солилцлоо. Хоёр тал хоёр орны шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны өнөөг хүртэл гаргасан амжилтыг бүрэн нотлоод, хоёр орны шинжлэх ухаан технологийн шинийг зохион бүтээх хамтын ажиллагаа нь хоёр орны хамтын ашиг сонирхолд нийцэж, дэлхийн чанартай сэдвийг зохицуулах, хоёр ард түмэн, цаашлаад дэлхийн ард түмэнд чухал ач холбогдолтой гэж үзлээ. Хоёр тал Хятад, Японы шинжлэх ухааны технологийн шинийг зохион бүтээх хамтын ажиллагааны талаар нийтлэг ойлголтод хүрлээ.
Ваньган: Хятадын засгийн газар шинжлэх ухаан технологийн шинийг зохион бүтээхийг дээд хэмжээнд чухалчилж байна. Шинийг зохион бүтээх нь Хятадын хөгжлийн үндэсний стратеги юм гэжээ. Тэрээр Японы шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх байгууллага 2014 оноос "Сакура" хэмээх шинжлэх ухаан технологийн төлөвлөгөө хэрэгжүүлж, хоёр орны засгийн газар хоорондын шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулсныг сайшааж, Хятад улс Хятад, Японы судлаачдын солилцооны төлөвлөгөө хэрэгжүүлж эхэллээ гэжээ. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |