|
|
||
Синьхуа агентлагийн мэдээ: 3-нд Этиопын нийслэл Аддис-Абаба хот дахь Африкийн холбооны төв байранд Африкийн Холбооны тэргүүн нарын 29-р хурал болов.
Энэ удаагийн хурал "залууст хөрөнгө оруулах замаар хүн амыг ашиглах" уриан дор болж байна. Хоёр хоног хуралдах хурлын үеэр, олон орны тэргүүн нар Африкийн холбооны өөрчлөлт, Африкийн эх газрын чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалт, энх тайван, аюулгүйн байдал зэрэг асуудлыг авч хэлэлцэх бөгөөд өргөн дэлгэр нийтлэг ойлголттой болж, холбогдох тогтоолыг хэрэгжүүлэхийг ахиулах болно.
Африкийн холбооны хороон дарга Факи хурлын нээлтийн ёслолд: Африкийн холбоо Африкийн энх тайван, аюулгүй байдлын өрсөлдөөн сорилтыг зохицуулах талаар үргэлжлэн хүчин зүтгэж, Африкийн олон орон улс төрийн арга хэлбэрээр бүс нутгийн мөргөлдөөн, хүчирхийллийг зохицуулахыг сайшаана гэжээ. \Сайн-Өлзий\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |