• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжингээс Шөүн-Ань хүрэх хурдны галт тэрэг ашиглалтад оров

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-07-04 15:22:18

7-р сарын 6-нд, Бээжингийн Өмнөд өртөөнөөс Шөүн-Ань шинэ бүсэд хүрэх хурдны галт тэрэг анх удаа ашиглалтад оржээ. Одоо энэ галт тэрэгний тасалбарыг худалдаж байна. Эх сурвалжаас үзвэл, энэ галт тэрэг Бээжингээс Шөүн-Аниар дайрч Баодин хүрэх ба Бээжингийн Өмнөд өртөөнөөс Шөүн-Ань хүртэл 80 минут аялах юм байна.

Хятадын Төмөр Замын Ерөнхий Компанийн албаны хүн: Шууд явах хурдны галт тэргийг ашиглалтад оруулж байгаа нь Шөүн-Ань, Бээжин, Баодин, Ши Жяжуан зэрэг орон нутгийн аяллын хугацааг ихэд хэмнэх бөгөөд орон нутгийн ард иргэдийн эдийн засаг, худалдаа, шинэ бүсийн бүтээн байгуулалтад чухал ач холбогдолтой юм гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, шинээр ашиглалтад орж буй Бээжингээс Шөүн-Ань хүрэх хурдны галт тэрэг 8 вагонтой, 586 суудалтай, тасалбарын үнийн хувьд нэгдүгээр зэрэглэлийн суудал 82.50 юань, хоёрдугаар зэрэглэлийн суудал 60.50 юань юм байна.  \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе