|
|
||
7-р сарын 3-нд Ираны нийслэл Тегеранд Олон улсын цөлжилтөөс сэргийлэх хурал нээгдлээ. НҮБ-ын Нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн газрын гүйцэтгэх захирал Эрик Солхейм Хятад улсын Хөвчийн элсийг ногооруулсан үлгэр жишээг дурдаж сайшаасан нь хуралд оролцож буй төлөөлөгчдийн анхаарлыг татав.
Эрик Солхейм: Урт хугацааны турш шороон шуурганы байгаль орчин, цаг уур, эрүүл мэнд, эдийн засагт учруулсан нөлөөг хүмүүс төдийлөн анхаарахгүй байна гэжээ. Тэрээр олон улсын хамтын нийгэмлэгт хандан шороон шуурганаас сэргийлэх, цөлжилттэй тэмцэх салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, НҮБ-ын 2030 оны хөгжлийн хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэхийг уриалсан байна.
Эрик Солхейм Хятадын цөлжилтийг зассан үлгэр жишээг тусгай сэдвээр танилцуулсан байна. Тэрээр: Хятад улсын Хөвчийн элсийг ногооруулсан жишээ, Хятадын байгаль орчинд анхаарлаа хандуулж, Хятад улсын цөлжилтөөс сэргийлэх туршлагаас дэлхий нийтээрээ суралцах ёстой гэжээ.
Хөвчийн элс 10 мянган ам дөрвөлжин километр талбайтай, Хятадын 7 дахь том элсэн цөл юм. Олон жилийн турш цөлжилтийг зассан үр дүн илэрхий, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс "Олон улсын цөлийн экологи, эдийн засгийн туршиц бүс"-ээр өргөмжлөгдсөн юм. /Н.Пүрэвжав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |