• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хятад, Оросын топ мэдээ" хос хэлний апп ашиглалтад оров

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-07-04 16:57:08

7-р сарын 3-нд, Хятадын Олон Улсын Ридио, "Өнөөдрийн Орос" мэдээллийн агентлагтай хамтран ажиллуулах "Хятад, Оросын топ мэдээ" хос хэлний апп албан ёсоор ашиглалтад орсныг зарлах ёслол Москва дахь Хятадын соёлын төвд болов. ХКН-ын Төв Хорооны Суртал Ухуулгын Яамны байнгын дэд сайд Хуан Күньмин, Хятад, Оросын Найрамдал, энх тайван, хөгжлийн хорооны Оросын талын тэргүүн, ОХУ-ын ерөнхийлөгчийн бизнес эрхлэгчдийн эрх ашгийн онц төлөөлөгч Борис Титов, Хятадын Олон Улсын Радиогийн захирал Ван Гэннянь, "Өнөөдрийн Орос" мэдээллийн агентлагийн тэргүүн Дмитрий Киселев зэрэг Хятад, Оросын засгийн газар, соёлын байгууллагын төлөөлөгчид тус арга хэмжээнд оролцжээ.

Хуан Күньмин хэлсэн үгэндээ: Хятад, Оросын хэвлэл мэдээллийн байгууллагууд Ши Жиньпин дарга ОХУ-д төрийн айлчлал хийхийн өмнө "Хятад, Оросын топ мэдээ" апп-ийг албан ёсоор ашиглалтад орууллаа. Энэ нь хоёр орны шинэ хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаанд шинэ дэвшил гарсныг харуулж байгаа бөгөөд Хятад, Орос хоёр тал Ши Жиньпин даргын айлчлал, хоёр орны найрсаг хамтын ажиллагаанд өгч буй "нандин" бэлэг юм гэжээ.

ХОУР-гийн захирал Ван Гэннянь: "Хятад, Оросын топ мэдээ" апп хоёр хэлээр зэрэг ажиллаж буй гар утасны програм юм. Хятад, Оросын мэдээ мэдээллийг цацаж, хамтран мэдээллийн шинэ бүтээгдэхүүн бэлдэж, хятад, орос хэлний радио, сайтын орчуулга, хил дамнасан цахим худалдаа, аялал жуулчлалын мэдээлэл, шууд нэвтрүүлэг зэрэг үйлчилгээ үзүүлнэ. ХОУР хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэгдсэн хөгжлийг ахиулахын зэрэгцээ хоёр орны мэргэжил нэгт нөхөд, олон салбар дахь түншүүдтэйгээ хамтран ажиллахыг хүсэж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе