|
|
||
Өнөөдөр буюу 7 дугаар сарын 4-нд албан ёсоор эхэлсэн энэ удаагийн сурвалжлах баг бүрэлдэхүүнд Монгол, Индонез, Пакистан, Балба, Вьетнам, Өмнөд Солонгос, Филиппин зэрэг "Нэг бүс нэг зам" дагуу 12 орон, мөн дотоодын хэвлэл мэдээллийн салбарын нийт 30 гаруй сэтгүүлчид багтсан юм. Үдээс өмнө болсон эхний уулзалтын үеэр Гуанжөү хотын суртал ухуулгын газар, гадаад харилцааны албаны хүмүүс "Нэг бүс нэг зам" дагуу Гуанжөү хот болон бусад улс орон хэрхэн хурдацтай хөгжиж, худалдаа, инноваци, соёлын харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа тухай танилцууллаа. Уулзалтын дараа биотехнологийн Ваньфү хүрээлэн, Гуанжөүгийн радио группын үйл ажиллагааг үзэж сонирхов. Дөрөв хоногийн турш үргэлжлэх аялалынхаа хүрээнд сэтгүүлчид Гуанжөү хотын хөгжил, хэтийн зорилготой танилцах юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |