• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Франц улс даяар зарласан онц байдлаа 11-р сард цуцална

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-07-04 14:56:33

2015 оны 11-р сараас эхлэн улс даяар зарласан онц байдлаа энэ оны 11-р сард цуцална гэж Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон 3-нд мэдэгджээ.

Мөн өдөр Э.Макрон Парисын өмнөд дүүрэг дэх Версалийн ордонд дээд, доод танхимын нэгдсэн хурал хуралдуулж, ирэх 5 жилд хэрэгжүүлэх чиглэл, зорилтоо мэдэгджээ.

Энэ оны намар улс даяар зарласан онц байдлаа цуцалж, 6-р сарын 22-нд сайд нарын танхимаар дэвшүүлсэн терроризмын эсрэг шинэ хуулийн төслийг дагуу терроризмын эсрэг арга хэмжээ авч, үндэсний хэмжээнд зарласан онц байдлаа цуцалсны дараа урт хугацаанд үр ашигтай ажиллах терроризмын эсрэг механизм байгуулна гэж Э.Макрон мэдэгджээ.

Э.Макрон, эрх барих эхний хугацаандаа хууль тогтоох байгууллагын өөрчлөлтийг ахиулж, парламентын гишүүдийн тоог 1/3 хувиар цөөлж, парламентын гишүүн хүн өөр албан тушаал хавсран ажиллахыг цуцалж, хууль тогтоох байгууллагыг улам үр ашигтай, төлөөлөх чанартай, улс төрийн талаар илүү ил тод болгоно гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе