Зүүн Азийн цэвэр эрчим хүчний форум болов
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2017-07-04 15:09:25
3-нд Юньнань мужийн Күнмин хотноо Зүүн Азийн дээд хэмжээний 3-р чуулга уулзалтын цэвэр эрчим хүчний форум нээлтээ хийжээ. Хятадын Үндэсний эрчим хүчний газрын дэд дарга Ли Фаньрун: Сүүлийн жилүүдэд Зүүн Ази, АСЕАН-ы орнууд бол дэлхийн эдийн засгийн хөгжлийн ирээдүйтэй, хүн амын нягтрал ихтэй бүсийн нэг бөгөөд "Нэг бүс нэг зам" санаачилгын гол бүс болж, аж үйлдвэржүүлэлт, хотжилтын үйл явц улмаар түргэсэж, эрчим хүчний эрэлт хэрэгцээ түргэн нэмэгдэж байна. Эрчим хүчний нөөц, эдийн засгийн хөгжлийн зөрөөнөөс болж, улс орнуудын цэвэр эрчим хүчний салбар дахь хөгжил тэнцвэргүй байгаа ба хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтдаа ашиг олох үндсэн дээр цэвэр эрчим хүчний баялгийн зохицонгуй хөгжлийг ахиулах шаардлагатай болж байна гэжээ.
Хятадын үндэсний эрчим хүчний газрын ерөнхий инженер Ханьшүй: Сүүлийн жилүүдэд, "нэг бүс нэг зам" санаачилгаар, цахилгаан эрчим хүчээр гол болгосон хөрөнгө оруулалтын төсөл урагштай хөгжиж, АСЕАН-ы орнуудын олон төсөл ашиглалтад орж, дэд бүтцээр холбох ажиллагааны эхний үр ашиг гарч байна. АСЕАН-ы орнуудын эрчим хүчний эрэлт хэрэгцээ, "нэг бүс нэг зам" гүнзгийрэхийн хэрээр хамтын ажиллагааны нөөц асар их болж байна гэжээ. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл