• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ДЭМБ Хятад улсын ололт амжилтыг сайшаав

CRI       (GMT+08:00) 2017-07-05 20:40:29

5-нд ДЭМБ-аас Хятадын засгийн газарт "Нийгмийн эрүүл мэндийн засаглалын гарамгай үлгэр жишээ" хэмээх шагнал олгож, Хятад улсын эх орноо хайрлах эрүүл мэндийн хөдөлгөөн өрнөж эхэлсний 65 жилийн ойг дурсган, эх оронч эрүүл мэндийн хөдөлгөөний амжилтыг сайшаажээ.

Эх сурвалжид тэмдэглэснээр: 1952 онд Хятад улс засгийн газраар гол болгосон, нийгэм нийтээр оролцсон эх оронч эрүүл мэндийн хөдөлгөөн өрнүүлж эхэлснээс хойш өнөөг хүртэл 65 жил болжээ. Өөр өөр цаг үед илэрхий байсан эрүүл мэндийн асуудлуудад хандан урьд хожид иж бүрэн олон ажиллагаа өрнүүлсэн юм. Тухайлбал, хулганы хижиг, булчин задрах тахал, үхлийн аюултай бусад халдварт өвчин тархалтыг үр ашигтай тогтоон барьж, салхин цэцэг мэтийн халдварт өвчнийг арилган, гэдэсний халдварт өвчин, шимэгч, вектороор халддаг өвчний тархалтыг илэрхий бууруулж, орон нутгийн чанартай зарим хүнд өвчнийг үндсээр нь арилгаж чадсан байна. Хүн амын дундаж наслалт шинэ Хятад улс байгуулагдсаны эхний үед 35 нас байсан бол 2015 он гэхэд 76.3 нас хүрч, эх нялхсын эндэгдлийн норм, жирэмсэн эхийн эндэгдлийн норм буураад дунд зэргийн хөгжсөн орны түвшинд хүрч, НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтыг урьдчилан биелүүлж чаджээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе