• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Путин нар Хятад Оросын олон салбарын төлөөлөгчидтэй уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-07-05 14:33:39

Хятад улсын дарга Ши Жиньпин 4-ний өдөр Москвад Оросын ерөнхийлөгч Владимир Путиний хамт Хятад Оросы Найрамдал, энх тайван, хөгжлийн хороо, хэвлэл мэдээлэл болон аж ахуйн нэгжийн төлөөлөгчидтэй уулзав.

Ши Жиньпин: Хятад Оросын Найрамдал, энх тайван, хөгжлийн хороо байгуулагдсан 20 жилийн турш хоёр орны иргэдийн хэлхээ холбооны гол зам суваг болсны хувьд Хятад Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг эрүүл тогтвортой урагштай хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан байна. Орос Хятадын Найрамдлын холбоо байгуулагдсан 60 жилийн турш Хятад улсад найрсаг байх зориг санааг баримтлан, Хятад Оросын найрсаг нийгэм, иргэний суурийг бэхжүүлэхэд орлуулж болшгүй үүрэг гүйцэтгэсээр ирлээ. Энэ жилд Хятад Оросын хэвлэл мэдээллийн солилцооны оны сүүлийн жил тохиож байна. Хоёр орны хэвлэл мэдээллийнхний солилцоо улмаар гүнзгийрч, хамтын ажиллагааны салбар улмаар өргөжин, хоёр ард иргэдийн ойлголцлыг нэмэгдүүлж, нөхөрлөлийг батаггаж байна. Хятад Оросын аж ахуйн нэгжийнхний хамтын хүчин чармайлтаар хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаа улмаар гүнзгийрч, харилцан хөнгөлөлттэй, харилцан ашигтай, хуваалцан хамтаар ашиг хүртэх нь хоёр орны хамтын ажиллагааны гол хөг аяс болж байна гэжээ.

Ши Жиньпин даргыг энэ удаа Орост айлчлах хугацаанд Орос Хятад хоёр тал олон хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталжээ. Эдгээр төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хоёр засгийн газрын байгууллагад түшиглэх төдийгүй хоёр орны нийгмийн олон салбарынхан үргэлжллэн дэмжихээс шийдэгдэнэ гэж Путин хэлжээ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе