|
|
||
Орон нутгийн цагаар 4-нд Берлинд газардсан Хятад улсын дарга Ши Жиньпин Леберманы гэр музейд Германы канцлер Анжела Меркелтэй уулзсан байна.
Ши Жиньпин дарга түүний гэргий Пэн Ли-Юань нар Берлиний хотын төв дэх Бранденбургийн хаалга ойролцоо Леберманийн гэр музей хүрэх үед Меркель, нөхөр Жоачим Сойрын хамт халуунаар угтаж авсан юм.
Ши Жиньпин: Ноднин бид Ханжөүд уулзсанаас хойш Хятад, Германы харилцаанд олон баярлам ахиц гарлаа. Энэ удаагийн айлчлалаар дамжин би хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг үргэлжлэн хөгжүүлэхийг хүсэж байна. Германы аж ахуйн нэгжүүд "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцохыг Хятадын тал сайшаана. "Нэг бүс нэг зам" санаачилга хамтаар амжилтад хүрэх зорилготой. Түүний гол үзэл баримтлал бол зөвшилцөж, хамт бүтээн байгуулж, үр ашгаа хуваалцах явдал юм. Энэ санаачилгын эх үүсвэр нь Хятад улс боловч зам дагуу улс орнууд, дэлхий дахинд харьяалагдах бөгөөд ашиг шимийг нь бүгд хүртэх болно гэжээ.
Тэрээр: Өдгөө эдийн засгийн даяаршлын ахиц олон замын уулзварт хүрээд байна. Хятад, Герман бол худалдааны их гүрнүүд бөгөөд эдийн засаг даяаршлын үр шимийг хүртэгч, дэмжигч, хамгаалагч юм. Бид энэ үйл явцыг улам их амьжиргааны хүчтэй, уужуу, тогтвортой болгож, улс орнуудад ашиг шимийг нь хүртээнэ гэжээ.
Ши Жиньпин Германд төрийн айлчлал хийж буйд Меркель халуун баяр хүргэж, өдгөө Герман, Хятадын харилцаа сайн хөгжиж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа асар их амжилтад хүрч байна. Хятад улстай хамтран, Европ, Хятадын харилцааг хөгжүүлэхэд Германы тал бэлэн байна. Олон улсын үйл хэрэгт Хятад улс чухал үүрэг гүйцэтгэж байгааг Герман улс чухалчилж, Хятад улсын олон талт үзэл баримтлалыг сайшаан, Герман Их хорийн удирдагчдын Ханбургийн дээд хэмжээний уулзалтыг сайтар зохион байгуулахад Хятад улс дэмжсэнд талархаж буйгаа илэрхийлж байна гэжээ. \Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |