• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БРИКС-ийн боловсролын сайд нарын хурал болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-07-05 17:31:07

5-нд Бээжин хотноо БРИКС-ийн боловсролын сайд нарын 5-р хурал боллоо. Энэ удаагийн хурал "БРИКС-ийн боловсролын хамтын ажиллагаа: Улам шилдэг, эрх тэгш болгоё" уриан дор болж, "Бээжингийн боловсролын тунхаг" зэрэг баримт бичигт гарын үсэг зурж, БРИКС-ийн боловсролын ирээдүйн хамтын ажиллагааны тухай олон нийтлэг ойлголтод хүрсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, "Бээжингийн боловсролын тунхаг"-т тохиролцсон нийтлэг ойлголтод: БРИКС-ийн интернет сүлжээний их сургуулийн гишүүд боловсрол, шинжлэх ухааны судалгаа, инновацын салбарт хамтарч ажиллахыг дэмжихийн зэрэгцээ эдгээр орны оюутнууд "БРИКС-ийн их сургуулийн холбоо"-нд элсэхийг урамшуулах. Олон хэлний бэлтгэл дамжаа, соёлын хамтын ажиллагааг эрчимжүүлэх замаар, улс орнууд түүх соёлоо харилцан ойлгохыг дэмжих зэрэг агуулгыг хамарч байна.

Хятадын Боловсролын яамны сайд Чэнь Баошэн: "Бээжингийн боловсролын тунхаг" БРИКС-ийн боловсролын хойшдын хамтын ажиллагааны хөтөлбөр баримт бичиг болж, эдгээр орны боловсролын хамтын ажиллагаа их дээд сургууль хооронд явагдаж байснаасаа ерөнхий боловсролын хүрээнд хүрсэн бөгөөд ганц талаас ерөнхийлсөн хэмжээнд өргөжин, боловсролын хамтын ажиллагаа байснаас нэгдсэн судалгаа хийх, мэдээллээ хуваалцах, хүмүүнлэгийн солилцоо хийх түвшинд хүрснийг харуулж байгаа юм гэжээ.

БРИКС-ийн хөгжлийн үе шат ижил, боловсролын салбарт харилцан нөхвөрлөх чанартай учраас хамтын ажиллагааны боломж ихтэй юм. Таван орон нээлттэй багтаамжтай, хамтран ажиллаж, хамт ашиг хүртэх БРИКС-ийн зорилгоор боловсролын хамтын ажиллагааны далд хүчийг илрүүлж, хамтын ажиллагааны агуулгыг баяжуулан, БРИКС-ийн улам нягт, эв санаа нэгтэй, бат бэх түншлэлийн харилцааг эерэг эрч хүчээр сэлбэх ёстой гэж улс орны төлөөлөгчид хэлж байлаа.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе