|
|
||
Уг нийтлэлд, миний энэ удаагийн айлчлал Хятад Герман дипломат харилцаа тогтоосон 45 жилийн ойтой тохиож байна. 45 жилийн турш Хятад Германы харилцаа ерөнхийдөө урагштай хөгжиж, ажил хэрэгч хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрлээ. 2014 онд мини бие Германд анхны төрийн айлчлал хийх үеэр хоёр тал хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн харилцаа болгон шат өгсүүлэхийг зөвшөөрч, Хятад Германы харилцааны шинэ хуудсыг сөхсөн юм гэжээ.
Хятад Герман хоёр орон бол дэлхийн хоёрдугаар болон дөрөвдүгээр том эдийн засгийн цогц, худалдааны гол орон, чухал нөлөө бүхүй орон юм. Хятад Герман хоёр орон өөрийгөө сайн хөгжүүлэхийн зэрэгцээ дэлхийн дахин болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд чухал үүрэг хариуцлага гүйцэтгэх ёстой гэжээ.
Миний энэ удаагийн айлчлалын нэг чухал үүрэг бол Германы ерөнхийлөгч Штайнмайер , Канцлер Меркел зэрэг Германы удирдагчтай шинэ байдалд боломж тохиолыг хэрхэн барьж, Хятад Германы иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг хэрхэн улам сайн ахиулах талаар санал солилцож, хоёр орны харилцааг дээд зиндаанд улам их хөгжилтэй болгох явдал болно гэжээ. /Баатар орчуулав
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |