• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНАСАУ баллистик пуужин туршин хөөргөснийг Гуттериш зэмлэн буруушаав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-07-05 16:10:32

Синьхуа агентлагийн мэдээ: 4-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутериш төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл гаргаж, мөн өдөр БНАСАУ баллистик пуужин туршин хөөргөснийг хатуу зэмлэн буруушааж, БНАСАУ өдөөн хатгах үйл ажиллагаагаа зогсоохыг шаарджээ.

Мэдэгдэлд: БНАСАУ-ын энэ үйлдэл Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг ноцтой зөрчиж, байдлыг аюултай болгож байна. БНАСАУ-ын удирдлага өдөөн хатгасан энэ үйл ажиллагаагаа зогсоож, олон улсын үүрэг хариуцлагаа бүх талаар сахих хэрэгтэй. Энэ хүнд ноцтой өрсөлдөөн сорилтыг зохицуулах үед олон улсын хамтын нийгэмлэг эв сманаа нэгтэй байх нь маш чухал юм гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, 4-нд БНАСАУ тив алгасах баллистик пуужин амжилттай хөөргөснөө зарласан байна.  \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе