• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хоёр хоногийн дотор Мосул хотыг чөлөөлнө хэмээн зарлав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-07-05 16:11:45

Синьхуа агентлагийн мэдээ: 4-нд Иракийн арми хоёр хоногийн дотор Мосул хотыг чөлөөлнө хэмээн зарлажээ.

Иракийн Ниневех мужийн цэргийн командын газрын албаны хүн Ал-Жубори: Мосул хотыг чөлөөлөх эцсийн цаг хугацаа бол 7-р сарын 6 юм. Одоо Мосул хотын Ал-Маудан дүүргийг хараахан чөлөөлөөгүй байна. Ердөө 400 метрийн зай л үлдсэн. Ал-Маудан дүүргийг буцаан авсны дараа бүх Мосул хотыг чөлөөлснөө албан ёсоор зарлах болно гэжээ.

Иракийн арми 6-р сарын 18-наас эхэлж Мосул хотын баруун хэсгийн хуучин хот руу гурван замаар довтолсон юм. Довтолгоо одоо эцсийн шатанд ороод байна.

Мосул хот Иракийн нийслэл Багдад хотоос хойш 400 километр зайтай бөгөөд 2014 оны 6-р сард "Лалын улс" бүлэглэлд эзлэгджээ. 2016 оны 10-р сард, Иракийн засгийн газрын арми Мосул хотыг буцаан авах довтолгоо хийж эхэлсэн юм.  \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе