• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2017 онд Хятадын ДНБ-ний өсөлт 6.7 хувь орчим байх болно гэжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-07-05 16:13:18

Жүншинь агентлагийн мэдээ: 5-нд Бээжин хотноо Зам харилцааны банкны Банк санхүүгийн судалгааны төв "2017 оны хоёрдугаар хагас жилийн Хятадын макро эдийн засгийн хөгжил" хэмээх тайлан гаргаж, энэ онд Хятадын ДНБ-ний өсөлт 6.7 хувь орчим байх болно, бодит эдийн засгийн цогц болон банк санхүүгийн "Хос хөшүүргийг буруулах" нөхцөлд банк санхүүгийн системийн чанартай эрсдэлийг ерөнхийдөө хяналтандаа авч чадна хэмээн тэмдэглэжээ.

Тайланд: Олон улсын худалдааны өсөлтийн дагуу өдгөө дэлхий нийтийн зах зээлийн итгэл нэмэгдэж байна. Аж үйлдвэр ч нэлээд түргэн өсөж байна. Хятадын эдийн засаг гадаадад тэлэх үр ашиг илэрхий байж, бүх дэлхийн худалдаа, эдийн засгийн өсөлтийн чухал хөшүүрэг болсон. Гэвч тодорхой бус олон хүчин зүйлийн нөлөөгөөр, дэлхийн эдийн засгийн сэргэлт удаан байгаа бөгөөд 2017 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 3.1 хувьд хүрэх болно гэжээ.

2017 онд, Хятадын албаны тал банк санхүүгийн системийн эрсдэлийн хяналт удирдлагаа эрчимжүүлсэн юм. Үүний тулд, хяналт удирдлагын салбар бодлогын олон арга хэмжээ авсан байна. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе