• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Оросын хэвлэл мэдээллийн 3 дахь форум болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-07-05 16:17:51

ХОУР-гийн мэдээ: 4-нд Хятад улсын дарга Ши Жиньпин ОХУ-д төрийн айлчлал хийж буйг тохиолдуулан Москва хотноо Хятад, Оросын хэвлэл мэдээллийн 3 дахь форумыг зохион байгуулжээ. "Хятад, Оросын хамтын ажиллагааны шинэ ирээдүй, хэвлэл мэдээллийнхний эрхэм зорилго" сэдэвт тус форумд хоёр орны хэвлэл мэдээллийн 75 байгууллагын 120 гаруй төлөөлөгч оролцсон байна.

ХКН-ын төв хорооны Суртал ухуулгын яамны байнгын дэд сайд Хуан Күньмин "Хятад, Оросын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны хөгжлийн шинэ ирээдүйг бий болгоё" хэмээх илтгэлдээ: Хоёр талын хэвлэл мэдээллийн байгууллага Ши Жиньпин даргын айлчлал зэрэг чухал мэдээ мэдээллийг цацаж, Хятад, Оросын ажил хэрэгч хамтын ажиллагааны шинэ үр дүнг танилцуулан, хоёр орны эв найртай байдлыг тэмдэглэж байхыг хүсэж байна. Олон улсын дэглэм өөрчлөгдөж, мэдээллийн технологи эрчтэй хөгжиж, олон нийтийн яриа хэлэлцээ маш хурдан өөрчлөгдөж байгаа энэ үед Хятад, Оросын хэвлэл мэдээллийнхэн хөгжил шинэчлэлээ эрчимжүүлэн, олон улсын харилцааны чадвараа нэмэгдүүлэхийн төлөө уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хөгжил, өөрчлөлт, улс орны байр суурь, дэлхий нийтийн анхаарлыг уялдуулах хэрэгтэй юм гэжээ.

Хоёр тал тус форумын хүрээнд хэвлэл мэдээллийн салбартай холбоотой хамтын ажиллагааны 17 гэрээ, баримт бичигт гарын үсэг зуржээ.

\Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе