• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Орос хоёр улс Солонгосын хойгийн асуудлаар мэдэгдэл нийтэлжээ

CRI       (GMT+08:00) 2017-07-05 15:41:59

4-нд Москва хотноо Хятадын Гадаад харилцааны сайд Ван И, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Лавровтой хамтран хоёр орны гадаад харилцааны яамны нэрийн өмнөөс Солонгосын хойгийн асуудлаар нэгдсэн мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд: 4-нд БНАСАУ баллистик пуужин хөөргөснөө мэдэгдлээ. Энэ нь НҮБ-гийн Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг ноцтой зөрчсөн хэмээн Хятад, Орос хоёр тал үзэж, үүнийг хүлээн авахгүй, БНАСАУ Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг баримтлахыг хатуу шаардаж байна гэжээ.

Мэдэгдэлд: Хятад, Орос хоёр тал Солонгосын хойг, түүний эргэн тойрны бүс нутгийн байдлыг нягт анхаарч, хурцадмал байдал бий болгож мэдэх үг яриа, үйл ажиллагааг эсэргүүцэн, холбогдох орнууд хүлээцтэй байж, өдөөн хатгалга хийх үйл ажиллагаа, үг ярианаас зайлсхийн, ямар ч нөхцөлгүйгээр яриа хэлцэл хийхэд бэлэн байгаагаа илэрхийлж, хурцадмал байдлыг намжаахын төлөө идэвхтэй хүчин чармайлт гаргахыг уриалсан байна.

Зүүн Хойд Азид "THAAD" систем байршуулах нь Хятад, Орос зэрэг бүс нутгийн орнуудын стратегийн аюулгүй байдал, ашиг сонирхлыг ноцтой хохироож байна. Энэ нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох зорилт, бүс нутгийн тогтвортой байдлыг бий болгоход ашиггүй юм. Хоёр тал энэ системийг БНСУ-д байршуулахыг эсэргүүцэж байна. Холбогдох орнууд байршуулах ажиллагаагаа даруй зогсоож, зайлшгүй авах арга хэмжээгээ зөвшилцөж, хоёр орны аюулгүй байдал, ашиг сонирхол, бүс нутгийн стратегийн тэнцвэрийг хамгаалах болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе