• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Египетийн парламент үндэсний хэмжээний онц байдлыг 3 сараар сунгахыг батлан зөвшөөрөв

CRI       (GMT+08:00) 2017-07-05 15:45:44

4-нд Египетийн Дундад дорнод агентлагийн мэдээлснээр: Египетийн парламент мөн өдөр, 7-р сарын 10-наас эхэлж үндэсний хэмжээний онц байдлыг дахин 3 сараар сунгахыг батлан зөвшөөрлөө.

Египетийн парламентын дарга Али Бадел Алсаяид Ахмад: Энэ оны 4-р сард засгийн газрын зарласан онц байдал тогтоох шалтгаан одоо ч хүчинтэй хэвээр байна. Иймээс парламент засгийн газрын хэрэгжүүлсэн онц байдлыг 3 сараар сунгах шийдвэрийг батлан зөвшөөрсөн юм гэжээ.

4-р сарын 9-нд Египетийн умард нутгийн Танта, Александр хотын сүм хийд халдлагад өртөж, наад зах нь 45 хүн амиа алдсан юм. Түүний дараа хэт даврагч "Лалын улс" бүлэглэл тус халдлагыг үйлдсэн гэдгээ мэдэгдсэн юм. Үүний улмаас Египетийн парламент 4-р сарын 11-нд үндэсний хэмжээнд 3 сарын хугацаатай онц байдал зарлахыг батлан зөвшөөрчээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе