• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Германы аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагаа оргил үедээ оржээ

CRI       (GMT+08:00) 2017-07-05 16:55:20

БНХАУ, ХБНГУ бол дэлхийн хоёр, дөрөв дэх том эдийн засгийн цогц юм. Сүүлийн жилүүдэд хоёр орон тус тусын аж үйлдвэрээ эрчимжүүлэх стратегийн үйл ажиллагааны хөтөлбөр болох "Хятадад үйлдвэрлэв-2025", ухаалаг үйлдвэрээр гол болгосон Германы "аж үйлдвэр 4.0" стратегийг дэвшүүлсэн билээ. Хятад, Германы аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагаа оргил үедээ орж, дээд зэрэглэлийн аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны хэтийн төлөв өргөн уудам байна гэж Хятадын мэргэжилтнүүд үзэж байна. Хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийн зэрэгцээ Хятад улс Германы практик чадварыг дээшлүүлэх арга барилаас суралцах хэрэгтэй гэж тэд санал болгосон байна.

Энэ оны 1-р сард Хятадын гэр ахуйн цахилгаан барааны манлайлагч компани Мидеа, олон улсын хамтын ажиллагааны чухал түнш Германы Кука компанитай түнш болсон юм. Кука компани дэлхийд аж үйлдвэрийн роботын үйлдвэрлэлээрээ нэрд гарсан, автоматчилсан шинэчлэлийн төслөөр дэлхийд тэргүүлдэг бэлтгэн нийлүүлэгч бөгөөд Германы "аж үйлдвэр 4.0"-д чухал байр суурьтай юм. Мидеа компани Кука компанийг нэгтгэн худалдан авсан нь "Хятадад үйлдвэрлэв-2025" Германы "аж үйлдвэр 4.0"-тай уялдан хөгжиж байгаагийн бодит жишээ гэж үзэж байна.

Хятад, Герман аж үйлдвэрийн салбарт хамтын ажиллагааны оргил үедээ орсон гэж Хятадын аж үйлдвэрээр улс орноо хүчирхэгжүүлэх байгуулалтын стратегийн зөвлөгөө өгөх комиссын гишүүн Ли Шинь-Я үзэж байна. Тэрээр хэлэхдээ: Хятад, Герман аж үйлдвэрийн салбарт хамтын ажиллагааны оргил үедээ орсон, хамтын ажиллагааны ирээдүй өргөн уудам байна гэж хэлж болно. Хятад улс гадаадад аж үйлдвэрийг нэгтгэн худалдан авч байгаагаас үзвэл Германы аж үйлдвэрт хамгийн их хөрөнгө оруулж, Германы үйлдвэрийг хамгийн олноор нэгтгэн худалдан авч байна. Германы аж үйлдвэр бол дэлхийн тэргүүлэх аж үйлдвэр юм. Ялангуяа тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг. Хятад улс нэг талаар Германаас суралцаж байна. Гэвч бидний аж үйлдвэрийн систем хамгийн бүрэн, боловсронгуй юм. Бидэнд ч гэсэн давуу тал бий. Бидний үйлдвэрлэдэг зарим зүйлийг Герман үйлдвэрлэдэггүй юм гэжээ.

Герман бол Европ тивээс Хятадад хамгийн их технологи шилжүүлж байгаа улс юм. Энэ оны 5-р сар хүртэл Хятад улс Германаас 76 тэрбум 800 сая ам.долларын технологи шилжүүлэн авах гэрээ хийжээ.

Хятадын Инженерийн Академийн академич Лю Байчэн, "дээд зэрэглэлийн аж үйлдвэрийн салбарт Герман маш олон давуу талтай. Тухайлбал, Сименс компани зэрэг Германы олон алдартай аж ахуйн нэгж, тус орны "Аж үйлдвэр 4.0" төлөвлөгөө Хятад улсын хувьд үлгэр жишээ авах ёстой зүйл төдийгүй, мөн хоёр орон дээд зэрэглэлийн аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах бодит үндэс юм" гэжээ.

Германтай харьцуулахад манай улс үйлдвэрлэгч их гүрэн. Харин үйлдвэрлэлийн хүчирхэг орон биш болохоор бид үндэс сууриа бэхжүүлж, дутагдалтай талаа даруй нөхөх ёстой. Тэр утгаараа "Хятадад үйлдвэрлэв-2025" нь "5 үндсэн төсөл" дээр төвлөрч, голдуу ухаалаг үйлдвэрлэлд чиглэсэн ба 5 үндсэн төсөл нь хоорондоо нягт уялдаатай юм. Мөн бид аж үйлдвэрийн салбарын инновацын тогтолцооны төслийг боловсронгуй болгож, аж үйлдвэрийн суурь төслийг эрчимжүүлэх хэрэгтэй. Эдгээр талаар хамтран ажиллаж байж л Герман шиг дэлхийн тэргүүний түвшинд хүрч чадна." 

Тэргүүний технологи бол Германы давуу тал. Харин Хятад улс зах зээл, хөрөнгийн нөөцийн талаар маш их татах хүчтэй. Жишээ нь "Мидеа" компани "Кука" компанид туслан Хятадын зах зээлийг нээсэн бол "Кука" хариуд нь "Мидеа" компанийн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлж, хамт ашиг хүртэж байна.
Сүүлийн жилүүдэд Хятад, Герман хоёр улс зөвхөн "Хятадад үйлдвэрлэв-2025", Германы "Аж үйлдвэр-4.0"-ийг холбохын тулд хамтран ажиллаагүй юм. Харин цаашлаад суурь шинжлэх ухаан, хэрэглээний шинжлэх ухаан зэрэг салбарт нягт хамтран ажиллаж байна. Хоёр орон хамтран Хятадын Сычуань мужид Хятад-Германы инновацын салбарын хамтын ажиллагааны платформ" байгуулж, хагас дамжуулагч бүхий гэрэлтүүлгийн техник, "цэвэр ус", "ирээдүйн хот", шинэ эрчим хүчний авто машин зэрэг олон салбарт хамтран ажиллаж байна.

Лю Байчэн, "Хятад Германы аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн зэрэгцээ, Хятад улс Германы "уран дархны үзэл баримтлал"-аас суралцах ёстой" гэжээ. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе