• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНСУ, АНУ-ын хоёр арми хамтарсан цэргийн сургууль хийжээ

CRI       (GMT+08:00) 2017-07-05 16:56:17

5-нд БНСУ-ын арми, БНСУ-д суугаа Америкийн армийнхан хамтарсан цэргийн сургууль хийсэн байна.

БНСУ, АНУ-ын хоёр арми мөн өдөр хамтарсан цэргийн сургуулийн үеэр Солонгосын хойгийн зүүн хэсгийн усан хилд олон пуужин харваж, үүнд БНСУ-ын Hyunmoo II баллистик пуужин, БНСУ-д суугаа Америк цэргийн "газар газар" ангиллын стратегийн пуужингийн системийг хамарсан байна.

Мөн өдөр БНСУ-ын хэвлэлийнхэн ерөнхийлөгчийн ордны мэдээнээс эшилж тэмдэглэхдээ, БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин хамтарсан цэргийн сургууль хийх тушаал гаргаж, БНСУ, АНУ-ын холбоотон пуужингаас эсэргүүцэн хамгаалах байр сууриа илэрхийлжээ. Цэргийн сургуулийг АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп ч батлан зөвшөөрчээ.
4-нд БНАСАУ тив хоорондын баллистик пуужин амжилттай хөөргөснөө мэдэгдсэн юм. Тус пуужин товлосон замаараа 39 минут нисэж, Солонгосын хойгийн зүүн хэсгийн усан хил дэх объектоо оносон байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе