• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-07-05 11:18:04

4-нд, БНХАУ-ын дарга Ши Жиньпин тусгай нисэх онгоцоор Берлинд очиж, ХБНГУ-д хийх төрийн айлчлалаа эхлүүлэв.
   
Ши Жиньпиний суусан тусгай нисэх онгоц ХБНГУ-ын агаарын хилд ороход Германы байлдааны хоёр нисэх онгоц аяллыг хамгаалав. Орон нутгийн цагаар оройн 6 цаг 30 минутын үед, тусгай нисэх онгоц Берлиний Тегел онгоцны буудалд газардаж, Ши Жиньпин дарга гэргий Пэн Ли-Юаний хамт онгоцноос буув. Угтах ёслолын үеэр 21 удаа их буугаар буудаж, байлдааны нисэх онгоц нисэн өнгөрч хүндэтгэл илэрхийлэв. Германы засгийн газрын өндөр албан тушаалтнууд Ши Жинпин нарыг угтан авч, хүндэт харуулын цэргүүд улаан хивсний хоёр талаар жагсан угтлаа.
   
Ши Жиньпин Хятадын ард түмний өмнөөс Германы ард түмэнд мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлэв. Ши Жиньпин: Хятад, Германы харилцаанд хөгжлийн шинэ боломж нээгдэж байна. Германы удирдагчтай хамт хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хөгжилд шинэ зорилт чиглэл тогтоож, Хятад, Германы харилцааг шинэ өндөрлөгт хүргэхийг хүсэж байна. Хятад улс Германтай хамт Их Хорийн удирдагчдын Хамбургийн дээд уулзалтыг идэвхтэй үр дүнд хүргэж, нээлттэй, хамтран ажиллах, хамт ашиг хүртэх мэдээллийг уламжилж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг шинэ хөдөлгөх хүчээр сэлбэхэд бэлэн байна гэжээ.  \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе