|
|
||
6-нд Берлин хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин ХБНГУ-ын Социал демократ намын дарга Мартин Шульцтэй уулзав.
Ши Жиньпин: Хятад, Герман бол дэлхийн эдийн засгийн чухал цогцууд бөгөөд олон улсад нөлөөтэй их гүрнүүд юм. Хятад, Герман дипломат харилцаа тогтоосноос хойших 45 жилд хоёр орны олон салбарынхны хамтын хүчин зүтгэлээр Хятад, Германы харилцаа өрнүүн хөгжлөө. Миний энэ удаагийн айлчлал амжилттай болж, хоёр тал цөөнгүй нийтлэг ойлголт, бодит үр дүнд хүрч, Хятад, Германы иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх хөгжлийн шинэ арга зам төлөвлөсөн юм. Германы талын хамт хүчин зүтгэж, Хятад, Германы харилцааг тасралтгүй шинэ шатанд гаргахад Хятадын тал бэлэн байна гэжээ.
ХБНГУ-ын Социал демократ намын Хятад, Германы харилцааны хөгжилд оруулсан хувь нэмрийг Ши Жиньпин үнэлж, нам хоорондын харилцаа хоёр талт харилцааны хөгжилд өвөрмөц, чухал үүрэг гүйцэтгэж буйг тэмдэглээд, Хятадын тал Социал демократ намтай яриа хэлцэл, харилцаагаа эрчимжүүлж, хоёр орны найрамдал, хамтын ажиллагаанд идэвхтэй хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.
\Уртнасан.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |