• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Египет зэрэг улсууд Катарын өгсөн хариуд сэтгэл ханамжгүй байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-07-06 09:28:21

Египет, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират улс, Бахрейн зэрэг дөрвөн орны гадаад харилцааны сайд нар 5-ны өдөр Кайрт хамтарсан мэдэгдэл нийтэлж, дөрвөн орны дэвшүүлсэн 13 зүйлт шаардлагын тухай Катарын өгсөн хариуд хүмүүс сэтгэл ханамжгүй байна гэжээ.

Египетийн гадаад харилцааны сайд Самех Шукри дөрвөн орны сайд нарын хурлын дараа мэдэгдэл нийтэлсэн юм. Уг мэдэгдэлд, Катарын хариу нь "Назгай бөгөөд бодитой агуулгаар дутмаг" байсан тул дөрвөн орны сэтгэл ханамжгүй байна гэжээ.

Тэрээр: Терроризм, хэт даврагч үзлийг дэмжих Катарын үйл ажиллагааг дөрвөн орон "хүлээн зөвшөөрөхгүй" . Дөрвөн орны гадаад харилцааны сайд нар удахгүй Бахрейнд дараагийн шатны бодлогоо дахин зөвшилцөнө гэжээ.

Саудын Арабын гадаад харилцааны сайд Адел Ал-Жубейр хэвлэлийн бага хуралд: Манай дөрвөн орон тохиромжтой үед Катарын өгсөн хариултад хариу барина. Одоогоор Катарт тавьсан хориг арга хэмжээгээ үргэлжлүүлнэ гэжээ.

Египетийн Дундад Дорнодын агентлагийн мэдээлснээр: 5-нд Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп Египетийн ерөнхийлөгч Абдел-Фаттах Ал-Сиситэй утсаар ярьж, Катартай дипломат харилцаагаа тасалсан хэрэгт холбогдсон талууд бүтээлч зөвшилцлөөр асуудлыг шийдвэрлэх ёстой гэжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе