• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гадаад дотоодын сэтгүүлчид Гуанжөүгийн яармагтай танилцав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-07-06 17:14:33

Хятадын экспорт импортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн яармагийг анх 1957 оны хавар зохион байгуулснаас өнөөг хүртэл 60 жил боллоо. Уг үзэсгэлэн яармагийг жил бүрийн хавар намар Гуанжөү хотноо зохион байгуулдаг бөгөөд Хятадын хамгийн удаан түүхтэй, дээд хэмжээний, цар хэмжээгээр хамгийн том, барааны төрөл зүйл хамгийн олон, олон бизнесмэн оролцдог, олон улсын чанартай ерөнхийлсөн худалдааны яармаг юм. "Нэг бүс нэг зам" -ын улс орнуудын хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн баг саяхан үзэсгэлэн яармагийн ордонтой танилцаж, Гуанжөүгийн гадаад худалдааны эрт эдүгээгийн түүхийг биеэрээ мэдэрсэн юм.

Монголын Үндэсний олон нийтийн радиогийн сэтгүүлч Даваажав: Мянга сонсохоос нэг үз гэдэг үг байдаг. Би Гуанжөүд анх удаа ирж байна. Гуанжөүгийн худалдааны яармаг Хятадын эдийн засгийн байдлыг харуулдаг хэмээн телевизээс харж байсан. Өнөөдөр ирж танилцлаа, цар хэмжээ, нөлөөлөх хүч нь гайхалтай юм аа. Үүний үнэ өртөг, ач холбогдол нь дэлхий дахинд холбогдоно гэж бодож байна. Хятадын эдийн засгийн хөгжлийг дэмжих төдийгүй дэлхийн эдийн засгийн хөгжилд ч чухал үүрэг гүйцэтгэнэ гэжээ.

Пакистаны бие даасан мэдээлэх агентлагийн сэтгүүлч Асфандяр Али Кхан: Гуанжөүгийн яармагтай танилцахад засгийн газраас гадаад худалдаагаа дэмжиж байгаа нь надад гүнзгий сэтгэгдэл өгсөн. Тус яармагийг зохион байгуулсан хотын захиргаа, мужийн захиргаа тус яармагийн хөгжлийг ихээр дэмжиж байгаа бөгөөд Хятадын төв засгийн газрын удирдагчид ч гадаад худалдааг маш чухалчилж, дээд давхаргаасаа Гуанжөүгийн худалдааны үзэсгэлэн яармагийн хөгжлийн замыг заасан юм. Дээрээс доор хүртэл дэмждэг учраас уг үзэсгэлэн яармаг гадаадад хандан, дэлхийн дахинд алдаршиж, дэлхийн худалдааны чухал бүрэлдэхүүн хэсэг болсон байх гэж бодож байна гэжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе