• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Меркель нар Берлиний амьтны хүрээлэнгийн хулсны баавгайн ордны нээлтэд оролцов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-07-06 09:39:21

Орон нутгийн цагаар 5-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Германы канцлер Ангела Меркельтэй хамт Берлиний Амьтны хүрээлэнгийн хулсны баавгайн ордны нээлтэд оролцлоо. Хятадын Чэндүгийн хулсны баавгай судлалын төвийн "Мэнмэн", "Жяочин" хэмээх хулсны хоёр баавгай Германд ийнхүү 15 жил амьдрахаар болж байгаа юм.

Хулсны баавгайн ордны нээлтэд Ши Жиньпин хэлэхдээ: Энэ жил Хятад, Герман дипломат харилцаа тогтоосон 45 жилийн ой тохиож байна. Дипломат харилцаа тогтоосон 45 жилийн үеэр Хятад, Герман хулсны баавгайг хамгаалж судлах талаар хамтын ажиллагаа өрнүүлж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Улс хоорондын харилцаа нь иргэдийн дотно харилцаанд байдаг гэж бид байнга ярьдаг. "Мэнмэн", "Жяочин" хоёр маань хоёр орны харилцааг ойртуулж, хоёр ард түмний найрсаг харилцааны элч болохыг хүсэж байна гэжээ.

Меркель хэлэхдээ: Германы ард түмэн "Мэнмэн", "Жяочин" хоёрыг удаан хүлээсэн. Хулсны баавгайтай хувь барилдлагатай Берлин хотынхон шинэ ирсэн энэ хоёр хулсны баавгайд тав тухтай амьдрах орчин бүрдүүлэхийн тулд үлэмж их ажил хийсэн гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе