• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сирийн хил дэх "Лалын улс"-ын объектыг пуужингаар довтолжээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-07-06 09:29:07

Синьхуа агентлагийн мэдээ: 5-нд Оросын Батлан хамгаалах яамны нийтэлсэн дүрс бичлэгээс үзвэл, Оросын Ту-95 МS загварын стратегийн бөмбөгдөгч нисэх онгоцоор далавчит пуужин хөөргөж, Сирийн хил дэх хэт даврагч "Лалын улс" бүлэглэлийн объект руу довтолжээ.

Энэ бичлэгт цохилт өгсөн бодит цаг хугацааг хэлсэнгүй. Оросын хэвлэл мэдээллийн мэдээлснийг үзвэл, Ту-95 МS загварын стратегийн бөмбөгдөгч нисэх онгоц Сирийн хил дэх "Лалын улс"-ын объект руу Х-101 далавчит пуужин хөөргөж, "Лалын улс" бүлэглэлийн 3 том агуулах, нэг командын газрыг сөнөөсөн байна гэжээ.

Эх сурвалжаас үзвэл Ту-95 МS загварын стратегийн бөмбөгдөгч нисэх онгоц нислэгийн явцад нэг удаа шатахуун нэмж, Оросын СУ-30 МS, Су-35 загварын байлдааны нисэх онгоц агаарт хамгаалалт хийжээ. Цохилт хийх үйл ажиллагаа дууссаны дараа бүх нисэх онгоц бааз руугаа аюугүй буцаж очжээ. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе