|
|
||
CRH5G загварын техникийн шинэчлэлтэй хурдны галт тэрэг 6-нд Ши-Аний төмөр замын өртөөнд очлоо. Энэ загварын хурдны галт тэрэг анх удаагаа ашиглалтад орж байгаа юм.
CRH5G загварын техникийн шинэчлэлтэй хурдны галт тэргийг Ланжөү-Шиньжян чиглэлийн төмөр замын онцлогт тохируулан тэсгим хүйтэн, аагим халуун, хүчтэй салхин шуурга, хэт ягаан туяаны хамгаалалтай судлан бүтээсэн юм. Тус галт тэрэг цагт 250 км хурдлах ба бүтэц, орон зай, дотоод тохижилт, үйлчилгээний тоног төхөөрөмж зэргийг бүгдийг сайжруулсан байна.
Эх сурвалжаас үзвэл, CRH5G загварын хурдны галт тэргэнд Хятадын бие даан зохион бүтээсэн жолоодлогын систем "Хятад тархи" угсарч, 9 зангилаа технологи, 10 иж бүрэн технологийг Хятад улс бие даан зохион бүтээсэн хэмжээ 90 гаруй хувьд хүрсэн байна.
Төрөл бүрээр сайжруулсны үр дүнд тус галт тэрэг -40 хэмийн тэсгим хүйтэнд хэвийн ажиллаж, салхи, бороо, элс, цас, манан, хэт ягаан туяа зэрэг эрс тэс уур амьсгалтай нөхцөлд зохицон аялах чадвартай болсон байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |