• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгож, хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах нь талуудын хамгийн чухал нийтлэг ойлголт мөн

CRI       (GMT+08:00) 2017-07-06 19:05:52

Саяхан АНУ-аас НҮБ-д суух суурин төлөөлөгчөөр ажиллаж асан Болтон БНАСАУ тив алгассан баллистик пуужин хөөргөсөнтэй холбогдуулж өгүүлэл нийтлэхдээ, "дипломат арга барил, эдийн засгийн хориг арга хэмжээ нь ямар ч ач тус болохгүй гэдгийг өнгөрсөн 25 жилийн туршлага, сургамж гэрчиллээ. Тиймээс эцсийн эцэст Америк зэвсгээр асуудлыг зохицуулах болно" гэж хэлсэнд холбогдуулан 6-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан: "Ноён Болтон ингэж ярих нь тийм ч хачин зүйл биш, түүний зан араншин, хэв намбад нийцэж байна. Гэвч олноороо тус орноос НҮБ-д суугаа одоогийн суурин төлөөлөгчийн байр суурийг илүү анхаарвал зохино. Өчигдөр болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн яаралтай хуралдаан дээр, Америкаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Хейли "Америк өөрийн орон болон холбоотныхоо аюулгүй байдлыг батална. Гэвч цэрэг дайны арга замыг аль болохоор сонгохгүй" гэж хэлсэн. Миний бодлоор тэр Америкийн засгийн газрын байр суурийг төлөөлсөн байж таарна" гэжээ.

Гэн Шуан, "Өдгөө Хятад, Орос хоёр орны гадаад хэргийн яам Солонгосын хойгийн асуудлаар хамтарсан мэдэгдэл нийтэлсэн бөгөөд энэхүү мэдэгдэлдээ цэрэг дайны арга зам нь асуудлыг зохицуулах сонголт биш гэдгийг онцолсон" гэжээ.
\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе