|
|
||
Олон улс хоорондын байнгын чанартай урсгал тооцоог тэнцвэртэй болгон, дэлхийн эдийн засгийн эрүүл, тогтвортой өсөлтийг ахиулахыг Олон Улсын Валютын Сангийн байгууллага 5-нд Их хорийн гишүүн орнуудад хандан уриалжээ.
ОУВС мөн өдөр Их хорийн удирдагчдын чуулга уулзалтад өгсөн тайландаа, сүүлийн жилүүдэд эдийн засгийн гол гол цогцуудын урсгал тооцоог тэнцвэртэй болгох ажлын ахиц тийм ч урагштай биш байна. Хэрвээ тэнцвэр алдагдсан байдал үргэлжилбэл дэлхийн олон талт худалдааны системд улам их дарамттай болно. Герман, БНСУ зэрэг урсгал тооцооны ашиг нь хэт илүүдсэн орнууд санхүүгийн бодлогоо ашиглан олон нийтийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх буюу дотоодын эрэлт хэрэгцээгээ нэмэгдүүлбэл зохино. Харин Америк, Их Британи зэрэг урсгал тооцооны алдагдал нь хэтэрсэн орнууд санхүүгийн үндэс сууриа бэхжүүлэх арга хэмжээ авах ёстой. Мөн урсгал тооцооны ашиг нь хэтэрсэн шинэ тулгар хөгжиж буй орнууд ч нийгмийн аюулгүйн сүлжээний бүтээн байгуулалтаа эрчимжүүлж, худалдааны харш саадыг арилгах хэрэгтэй гэв.
Дашрамд дурдахад, Их хорийн удирдагчдын 12-р чуулга уулзалт 7-р сарын 7, 8-нд Германы Хамбург хотод болно.
\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |