Филиппинд газар хөдлөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-07-07 10:53:10

6-нд Филинппины төв нутагт 6.5 баллын хүчтэй газар хөдөлсөн ба одоогийн байдлаар хүн амиа алдаж, шархадсан тухай мэдээлэл гараагүй байна.

Америкийн Геологийн хайгуулын газрын газар хөдлөлтийн мэдээллийн сүлжээний мэдээлснээр, Бээжингийн цагаар 16 цаг 03 минутад, Филиппины төв нутгийн Лейте аралд газар хөдөлжээ. Энэ нь нийслэл Манила хотоос 580 километр зайтай бөгөөд газар хөдлөлтийн голомт нь 6.5 километрийн гүнд байжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл