• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин БРИКС-ийн орнуудын удирдагчдын албан ёсны бус уулзалтыг даргалав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-07-07 20:03:45

7-нд Хамбург хотноо Хятадын улсын дарга Ши Жиньпин БРИКС-ийн орнуудын удирдагчдын албан ёсны бус уулзалтыг даргалж, дүгнэлтийн үг хэллээ. Өмнөд Африкийн ерөнхийлөгч Зума, Бразилийн ерөнхийлөгч Термеер, Оросын ерөнхийлөгч Путин, Энэтхэгийн ерөнхий сайд Моди нар хуралд оролцлоо. Таван орны удирдагчид дэлхийн эдийн засгийн байдал, Их хорийн чухал сэдвээр санал солилцож, нийтлэг ойлголтод хүрчээ.

Ши Жиньпин: Одоо дэлхийн эдийн засагт зарим идэвхтэй зүйл ажиглагдаж байна. БРИКС-ийн орнуудын эдийн засаг бүхэлдээ сайн байгаа нь урамтай байна. Үүний зэрэгцээ зарим өрсөлдөөн сорилтыг БРИКС-ийн орнууд анхааралдаа авах шаардлагатай. Их хорийн дээд уулзалт дэлхийн эдийн засагт гүнзгий өөрчлөлт гарч байгаа мөчид болж байна. БРИКС-ийн орнууд бол Их хорийн чухал бүрэлдэхүүн юм. Герман улс Хамбургийн дээд уулзалтыг сайтар зохион байгуулахыг дэмжиж, Их хоийн түншийн харилцаагаа эрчимжүүлж, нээлттэй эдийн засгийг бүтээн байгуулж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд идэвхтэй дохио өгөх ёстой гэжээ.

Тэрээр: Нэгд, нээлттэй эдийн засгийг эрс хэлбэрэлтгүй бүтээн байгуулах хээрэгтэй.Хоёрт, олон талт үзлийг хэлбэрэлтгүй баримтлах ёстой. Гуравт, дэлхийн эдийн засгийн засаглалыг эрс баримтлах хэрэгтэй. Дөрөвт, хамтын хөгжлийг ахиулах хэрэгтэй хэмээн цохон тэмдэглэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе