Ван И Аргентины гадаад хэргийн сайдтай уулзлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-07-07 20:46:33

Хятадын гадаад хэргийн сайд Ван И 7-н Германы Гамбургт Аргентины гадаад хэргийн сайд Хорге Фоуртай уулзлаа

Ван И хэлэхдээ, Хятад улс Хятад Аргентины харилцааг дээд хэмжээнд чухалчилж байна. Аргентины талтай хамтаар хоёр орны төрийн тэргүүний нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, дээд хэмжээний хэлхээ холбоо болон олон зиндааны хэлээ холбоогоо эрчимжүүлж, хоёр талын худалдаа, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг ахиулан, эрчим хүч, дэд бүтэц зэрэг салбарын том төслүүдийг сайтар хэрэгжүүлж, хүмүүнлэгийн болон шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааг ахиулж, нэг бүс нэг замын байгуулалтыг хамтаар ахиулж, хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг нэн их хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл