Дэлхийн худалдааны интегралчлалыг эрчимжүүлэхийг уриалав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-07-07 15:09:05

Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Дэлхийн худалдааны байгууллага хэмээх олон улсын гурван том байгууллагын албаны хүн 6-нд Их хорийн удирдагчид зохих арга хэмжээ авч, худалдааны интегралчлалаа эрчимжүүлэн дэлхийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийг уриалжээ.

Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард, Дэлхийн банкны ерөнхийлөгч Ким Ён, Дэлхийн худалдааны байгууллагын тэргүүн Роберто Азеведо нар мөн өдөр нэгдсэн мэдэгдэл гаргаж, Их хорийн удирдагчид худалдааны интегралчлалыг хөгжүүлэхийн төлөө бодит арга хэмжээ авч, дотоодын хөгжил өөрчлөлттэй уялдуулах нь ард иргэдийн орлогыг нэмэгдүүлээд зогсохгүй дэлхийн эдийн засгийг ч ахиулах болно гэжээ.

Мэдэгдэлд: 2000 оноос хойш эдийн засгийн хэдэн том цогцын нээлттэй байдал зогсонги байдалд орж, хуучин саад тотгор арилаагүй хэрнээ шинэ саад нэмэгдэж, мөн улс орнуудын худалдааг ивээх үзэл ч оршсоор байна гэсэн бөгөөд худалдааны саад тотгорыг арилгаж, худалдааны хөгжилд ашиггүй нөхвөр, бусад хамгаалах арга хэмжээг зогсоохыг уриалжээ.

Олон улсын валютын сан энэ жилийн 4-р сард "Дэлхийн эдийн засгийн урьдчилсан тайлан"-даа: Энэ жил дэлхийн худалдааны өсөлт 3.8 хувьтай байж, ирэх жил яльгүй өсөж 3.9 хувьд хүрч 2016 оныхыг давах юм гэжээ.

\Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл