Ши Жиньпин Сингапурын ерөнхий сайдтай уулзав

CRI       (GMT+08:00) 2017-07-07 10:23:40

6-нд Хамбург хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпин Сингапурын ерөнхий сайд Ли Сяньлунтай уулзсан байна.

Ши Жиньпин: Сингапуртай найрсаг харилцаагаа хөгжүүлэхийг Хятадын тал дээд хэмжээнд чухалчилж Сингапурын талтай хамт хоёр орны цаг үетэй зэрэгцсэн тал бүрийн хамтын ажиллагааны түншийн харилцаагаа тасралтгүй хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин: Хятад, Сингапур хоёр тал хоёр орны ахмад үеийн удирдагчдын уламжлан үлдээсэн сайхан уламжлалыг залгамжлан, стратегийн өндөрлөг, алс хэтийн харааснаас хоёр орны харилцааны хөгжлийн чиглэлийг чухалчилж, харилцан бие биеийнхээ цөм болсон ашиг сонирхол, анхаарал хандуулж буй чухал асуудлаар харилцан ойлголцож дэмжих болно. Хамтын ажиллагааны үзэл баримтлалаа шинэчилж, хамтын ажиллагааны нөөц хүчээ дайчлан "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын талаар тохиролцсон ойлголцолгын меморандумыг хэрэгжүүлж, дэд бүтцийн тоног төхөөрөмжөөр харилцан холбох, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, банк санхүүгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хэрэгтэй. Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны төслийг сайтар бүтээн байгуулж, интернет, мэдээллийн техник зэрэг шинэ тулгар хөгжиж буй салбарын хамтын ажиллагааг өргөтгөх болно. Хоёр орны залуус оюутнуудын солилцооны төслийг хэрэгжүүлж, хүмүүсийн хэлхээ холбоог өргөтгөн, хоёр орны ард түмний үндэс суурийг бэхжүүлэх хэрэгтэй. НҮБ, Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, Их хорь зэрэг олон талт бүдүүвчийн зохицуулалт дор дэлхийн менежментийг боловсронгуй болгохын төлөө хүчин зүтгэх хэрэгтэй гэжээ.

Ли Сяньлун: Сингапур, Хятадын харилцаанд өнгөрсөн нэг жил шинэ ахиц гарлаа. Одоогийн олон улсын ээдрээтэй байдалд Сингапур, Хятад солилцоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь маш чухал юм. Сингапур "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтыг идэвхтэй дэмжиж, засгийн газар хоорондын том төслийг хэрэгжүүлж, Хятадын талтай банк санхүү, хурдны төмөр зам, чөлөөт худалдааны бүс зэрэг салбарын хамтын ажиллагаагаа өргөтгөх болно. Хятад-АСЕАН-ы хамтын ажиллагааны харилцаанд тус дөхөм үзүүлэхэд Сингапурын тал бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл