• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн форум болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-07-07 15:19:46

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн ажил эрхэлсэн газар, Хятадын Эрчим хүчний сангаас хамтран зохион байгуулсан "Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил" форум 7-р сарын 6-нд Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд болж, хуралд оролцогсод "нэг бүс нэг зам" санаачилгын дагуу олон улсын хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг авч хэлэлцжээ.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэхийн зэрэгцээ, ногоон технологийг ашиглан, хөгжиж буй орнуудын хүрээлэн буй орчны хохирлыг багасгах хэрэгтэй. Мөн олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, 2018 онд чуулах НҮБ-ын хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн форумд урьдчилсан бодлогын чанартай санаачилга дэвшүүлэх ёстой хэмээн хуралд оролцсон хүмүүс үзжээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе