• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагаанд оруулсан Хятад улсын хүчин зүтгэлийг өндрөөр үнэлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-07-07 17:26:56

БНХАУ, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааны бага хурал 6-нд Ром дахь НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд болж, тус байгууллагын ерөнхий захирал Жосе Грациано да Силва Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагаанд оруулсан Хятад улсын хүчин зүтгэлийг өндрөөр үнэлжээ.

Тэрээр: Хятад улс Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааг  эрчтэй ахиулсныг бид сайшааж байгаа бөгөөд Хятад улсын засгийн газар Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааны 800 тэрбум ам.долларын хөрөнгө бүхий тусгай санг байгуулж өгсөнд талархаж байна гэжээ.

БНХАУ-аас НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагад суугаа суурин төлөөлөгч Нью Дүнь, "Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн орны хувьд, Хятад улс олон улсын үүрэг хариуцлагаа гүйцэд ухамсарлан, Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааны чухал оролцогч, найдвартай дэмжигчээр ажилласаар ирсэн. Хятад улс хүнс хөдөө аж ахуйн байгууллагын хүрээн дэх Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааны төсөлд нийт 1 их наяд ам.долларын хөрөнгө оруулж, техник мэргэжлийн буцалтгүй тусламж, мэргэжлийн боловсон хүчин томилох зэрэг арга замаар улс орнуудын хөдөө аж ахуйн хөгжлийг ахиулж, дэлхийн үр тарианы аюулгүй байдлыг баталгаажуулах, ядуурлыг арилгах зэрэг талаар идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна" гэжээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе