• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

АНУ, Япон, БНСУ-ын удирдагчид хамтарсан мэдэгдэл гаргав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-07-08 16:07:04

Синьхуа агентлагийн мэдээ: 6-нд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Же Ин, Японы ерөнхий сайд Шиньзо Абэ нар Их хорийн удирдагчдын Ханбургийн дээд хэмжээний уулзалтын үеэр, Солонгосын хойгийн цөмийн асуудлаар хэлэлцээр хийж, хамтарсан мэдэгдэл нийтлэн, 4-нд БНАСАУ баллистик пуужин хөөргөсөн явдлыг зэмлэжээ.

Мэдэгдэлд: БНАСАУ пуужин туршин хөөргөсөн нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг зөрчиж, АНУ, Япон, БНСУ болон дэлхийн бусад улс оронд чиглэсэн ноцтой өдөөн хатгалга юм. Гурван орны удирдагч Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулахын чухлыг онцолж, Солонгосын хойгийг энхийн замаар цөмийн зэвсэггүй болгох хамтын зорилгоо дахин нотолсон байна. Гурван орон хамтарч, БНАСАУ-д үргэлжлэн дарамт үзүүлж, үүнтэй холбоотой хэлэлцээрийг дахин эхлүүлнэ гэжээ.

БНАСАУ-д шинэ хориг арга хэмжээ авахыг гурван орны удирдагч Аюулгүйн зөвлөлд шаардахын зэрэгцээ олон улсын хамтын нийгэмлэг Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолыг даруй, бүрэн хэрэгжүүлж, БНАСАУ-тай эдийн засгийн хэлхээ холбоогоо багасгахыг уриалсан байна. АНУ, Япон, БНСУ аюулгүйн хамгаалалтын талын хамтын ажиллагаагаа цаашид чангатгаж, БНАСАУ-ын учруулж болзошгүй ямарваа аюул заналхийллийг зохицуулна гэж гурван орны удирдагч онцолсон гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе